Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн шав тавьж, дэд бүтцийн ажлууд эхэллээ

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн барилга угсралтын ажлын нээлт боллоо.

Нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна.  Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.

Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна.  Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжид усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхэлж байна.

Монгол Улс шинэ хот байгуулж, эдийн засгаа төрөлжүүлэх ажлыг эхлүүлж байна. үүний тулд эхлээд газар доорх инженерийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Засгийн газрын тогтоолоор төрийн байгууллагуудыг ийшээ үе шаттай эхлүүлнэ. Богд хаант төмөр замын зураг төслийн ажил дууссан. Удахгүй газар шорооны ажил эхэлнэ.

Бид олон хотыг сүндэрлүүлсэн түүхтэй. Гэвч сүүлийн 40 жилд шинэ хот суурин газар барьсангүй. Үүнд улс төрийн тогтворгүй байдал, богино настай Засгийн газрууд нэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөн. Үүний уршгаар нийт хүн амын тал нь нийслэлд оршин суудаг.

Монгол нэг хот улс болох ёсгүй.

Жил бүр нэг аймгийн нийт хүн амтай тэнцэх тооны иргэд Улаанбаатарт ирж суурьшдаг. Монгол нэг хот улс болох ёсгүй. Цаашид Өмнөговь аймагт, Налайхад суурьшлын бүсийн ажил өрнөнө. Эдгээр нь бүрэн боломжтойг сүүлийн нэг жилд хийсэн судалгаа харууллаа. Шинэ сэргэлтийн бодлого судалгаанд үндэслэсэн тул хоосон амлалт бий. Энэ бодлого орон даяар үргэлжилж байна. Боомтуудыг авто замаар өрнөх ажил эхэлсэн. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж, гаднын хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэлээ. Хот хөдөөгийн хөгжил тэнцвэртэй байх болтугай” гэв.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар бүтээн байгуулалтад аймгийн иргэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэв. Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг суманд шинэ суурьшлын бүсийг барина

“Таван богд” группийн захирал Ц.Баатарсайхан “Томоохон бүтээн байгуулалтад 20 жил зарцуулдгийг шинэ нисэх буудал харуулна. Бид дараагийн 10 жил арав орчим мянган ажлын байр бий болгоно. "Говь" ХК-ийн 8000 ажилтны тал нь Төв аймгийн иргэд байна. 2023 оноос энэ компани шинэ ажлын байрууд зарлана. Ковидын улмаас олон хүнийг цомхтгох шаардлага тулгарлаа. Төр бүтээн байгуулалт хийх ААН-д л газар өгөөсэй. Бусад хүн газар аваад, бусдад дамлан зарах вий. Төв аймаг үүнээс урьдчилан сэргийлээрэй” гэв.

“Билгүүн Од” компани шинэ суурьшлын бүсийн гүйцэтгэгчээр ажиллана. Тэд өнөөдрөөс ажлаа эхэлнэ. Хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, цэвэр усны шугам сүлжээ, далан зэргийг энэ компани барих юм байна.      

Төр захиргааны байгууллагууд энэ суурьшлын бүсэд нүүж ирэх юм. Шинэ Зуун мод хотод төрийн 5000 хүн ажиллана. Оюутны хотхон, судалгаа шинжилгээний бүс ч байна. 22 мянган оюутантай хотхонд дотуур байр, хичээлийн танхим зэргийг барих аж.

Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна.  Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.

Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 

Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжид усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхэлж байна.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ажлын зураг гарсантай холбоотой энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан.

Энэ дагуу онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас инженерийн шугам сүлжээг эхлүүлж байна. Мөн 35 кВт-ын цахилгааны шугам татах ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг үе шаттайгаар тусгана” гэлээ.

Шинэ суурьшлын бүсийн нээлтэд хувийн хэвшлийг төлөөлж "Таван Богд" группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож үг хэлэв. Тэрбээр, "Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ орчимд үйлдвэр барьж байгуулан, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байна" гэсэн юм.

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжид 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшсан бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжинө.

Засгийн газрын хуралдаанаар /2022.08.10/ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэрийг албажуулсан юм.

Шинэ суурьшлын бүсийн шавыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Л.Тавинбэх, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон УИХ-ын нэр бүхий гишүүд, төслийн нэгжийн захирал Д.Оюунхорол нар тавилаа