М.Батбаяр: Шинэ Зуунмод хот нь энэ бүс нутгийн ажил олгогч хот болно

М.БАТБАЯР: ШИНЭ ЗУУНМОД ХОТ НЬ ЭНЭ БҮС НУТГИЙН АЖИЛ ОЛГОГЧ ХОТ БОЛНО.

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Бүс нутгийн эдийн засгийн интеграцичлал, дагуул хот хэлэлцүүлэг” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин нар панелистаар оролцсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр Шинэ Зуунмод хот нь энэ бүс нутгийн ажил олгогч хот болно. Төлөвлөлтийн шатанд 80 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Одоо үүнийг хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгийг онцоллоо.