Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03 өдрийн 05-р тогтоолоор Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдсон Мөнхөөгийн Батбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа.
ХХББАХЗ-ны дарга М.Батбаярын намтар:
- 1993 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургуулийг төгссөн;
- 1999 онд МУТИС-д архитектор, хот төлөвлөгч мэргэжил эзэмшсэн;
- 2008 онд АНУ-ын Калифорнийн Их сургуульд суралцсан;
- 2015 онд Швейцарын Технологийн Их сургуулийн магистрант;
- 2019 онд ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн магистрант
Ажилласан байдал:
- 1999-2000 онд “Диз-Арч” ХХК-ийн архитектор;
- 2000-2009 онд “Идеал групп” ХХК-ийн архитектор, гүйцэтгэх захирал;
- 2009-2010 онд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Зураг төслийн Хэлтсийн дарга;
- 2010-2011 онд “Идеал групп” ХХК-ийн захирал;
- 2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн Ерөнхий захирал;
- 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах Газрын дарга;
- 2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-ийн Ерөнхий захирал;
- 2016-2017 онд МУ-ын Шадар Сайдын орон тооны бус Зөвлөх;
- 2017-2019 онд Барилга, хот байгуулалтын яаманд Эдийн засгийн коридорын Хот байгуулалтын асуудал хариуцсан Зөвлөх;
- 2019-2020 онд БСШУСЯ-ны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал;
- 2020 -2024 онд Соёлын дэд сайд
- 2024 оны 01-дүгээр сарын 03 өдрөөс Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар ажиллаж байна.