card

МЭНДЧИЛГЭЭ

ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГААНЫ ЦАХИМ ХУУДСАНД ЗОЧИЛСОН ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Манай байгууллага нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт, Хөшигийн хөндийн нэгдсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу шинээр орон нутгийн зэрэглэлтэй хотууд болон чөлөөт бүсийг байгуулах эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, менежментээр хангах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус байршилд 150.000 хүн амтай шинэ суурьшилийн бүс байгуулахын ажлын хүрээнд Эдийн засгийн чөлөөт бүс, Агаарын ачаа тээврийн төв, Тээвэр логистик, үйлдвэржилтийн бүс, Их дээд сургуулиудын хотхон, Төр захиргааны бүстэй байхаар төлөвлөлөө.

Хөшигийн хөндийн газар зүйн байршлын давуу талыг ашиглан Үндэсний болон дэлхийн шилдэг компаниуд нэгдэж өндөр технологи, Мэдлэгт суурилсан үйлдвэрлэл, Үйлчилгээг хөгжүүлсэн тээвэр, Логистикийн зангилаа бүсийг бий болгох зорилго тавин ажиллаж байна. 

Бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татахын тулд эхний ээлжинд Эдийн засгийн чөлөөт бүсийг  Амралт аялал зугаалгын нэгдсэн цогцолбор,  Олон улсын санхүүгийн төв, Худалдаа үйлчилгээ, Татваргүй барааны бүс, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн кластер, Дата төв, Мэдээлэл технологийн кластер, Эрүүл мэндийн хотхонтой байхаар хэсэгчлэн  төлөвлөж байна.


МАНАЙ ЦАХИМ ХУУДСААР ЗОЧИЛСОН ТАНД БАЯРЛАЛАА, ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ ҮЙЛСЭД ТАНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.