Хөшигийн Хөндийн Бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны төлөөлөгчид БНПУ-д 2023 оны 6 дугаар сарын 12-наас 14-ний хооронд ажиллав.

Төлөөлөгчид БНПУ-ын Хөгжил, Технологийн яам, БНПУ-ын Сангийн яам, БНПУ-ын Дэд бүтцийн яам, Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг болон бусад байгууллагад уулзалт хийж, шинэ хотын бүтээн байгуулалтад хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан туршилга солилцов. Польшийн холбогдох яам байгууллагууд болон зарим сонирхсон компаниудад Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын талаар манай тал танилцуулга хийсэн. Түүнчилэн Катовице хот руу очиж, тус хот дахь Эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны талаар ярилцсан болно.


Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia