Хөшигийн хөндийд шинжлэх ухаанд суурилсан ухаалаг, эко, ногоон “Шинэ Зуунмод” хотыг байгуулна

Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр Төв аймгийн Зуунмод хотод болсон “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо.

Тэрээр Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын төлөвлөлт, ажлын явцын талаар танилцуулга хийж бүс нутгийн хөгжилд үзүүлэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар илтгэл танилцуулав. Танилцуулгадаа Хөшигийн хөндийд шинжлэх ухаанд суурилсан ухаалаг, эко, ногоон “Шинэ Зуунмод” хотыг байгуулахаар төлөвлөж буй гэдгийг онцоллоо.