Японы Олон Улсын хамтын  ажиллагааны Жайка байгууллагын төслийн багийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга М.Батбаяр  Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкагаас 2023 оны 12 сараас эхлэн 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх "Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих" төслийн багийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Шинэ Зуунмод хот болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийг дэмжих төслийн явцын талаар мэдээлэл авч, санал солилцсон юм. Уг төслийн үр дүнд Шинэ Зуунмод хотыг хөгжүүлэх тухай хуулийн төсөл боловсруулж, хөрөнгө оруулалт, институтийн тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой.