Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан болж яамны газар хэлтсүүд, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд 2024 онд хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулав. Хуралдааны төгсгөлд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлэх үүрэг даалгавар өглөө.
Үүнд:
✅Япон улсын газар, дэд бүтэц, замын яамтай байгуулсан санамж бичгийг шинэчлэх, санамж бичигт Хөшигийн хөндийн “Шинэ Зуунмод” хот болон “Хархорум” хотын асуудлыг тусгах;
✅ Жайка олон улсын байгууллагаас Хөшигийн хөндийд “Шинэ Зуунмод” хот байгуулах тусгай хууль болон Эдийн засгийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр 2023 оны 12 дугаар сараас хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон төслийг эрчимжүүлэх;
✅ Хөшигийн хөндийн Шинэ Зуунмод хотын дэд бүтэц, шугам сүлжээний барилга угсралтын ажилд 2024 онд улсын төсөвт тусгасан хөрөнгө оруулалтын уялдаа холбоог хангаж ажиллах;