Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг явуулав.

Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулга хийлээ.

Ажлын хэсэг 2 удаа, дэд ажлын хэсэг нийт 9 удаа хуралдаж Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар нийт 10 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 8 санал, хамт өргөн мэдүүлсэн 4 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 6 саналын томьёоллыг боловсруулжээ.

Шинэ Зуунмод хотын Эдийн засгийн чөлөөт бүсэд тусгай дэглэм бүхий газар нутгийн хил зааг дотор олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн оролцогч байгууллагуудаас бүрдсэн олон улсын санхүүгийн төв байгуулах бөгөөд түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны хүрээ, хязгаар, эрх зүйн үндсийг хуулиар тогтоохоор тусгалаа. Мөн хотын Зөвлөлийн 9 гишүүний зургааг нь хотын оршин суугчдаас 4 жилийн хугацаагаар сонгохоор тусгасан байна.

Мөн Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг батлагдсан тохиолдолд ердийн журмаар хэрэгжих бөгөөд хууль батлагдсантай холбогдуулан бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны дөрөвдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолоор даалгажээ. Түүнчлэн Шинэ Зуунмод хотын Төрийн захиргааны нэгдсэн цогцолборын 1000 га газрын эргэлтийн цэгүүдийн солбицолыг холбогдох журамд нийцүүлж газар зүйн солбицол болгон өөрчилжээ.

Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэн, Ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.