Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл 2024.06.05-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформын томоохон хэсэг болох Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэн бий болох Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой нөхцөл бүрдэж байна.