М.Батбаярыг Шинэ Зуунмод хотын захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

2024. 08.28-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр Мөнхөөгийн Батбаярыг томиллоо.

Боловсрол:

-1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль;

-1999 онд Монгол Улсын Техникийн их сургуулийн Барилга инженерийн сургууль, Архитектор, хот төлөвлөгч мэргэжилтэй;

-2015 онд Швейцарийн Технологийн их сургуулийн Хот төлөвлөлтийн магистрант.

Ажилласан байдал:

-1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектор;

-2000-2009 онд “Идеал групп” ХХК-д архитектор, Гүйцэтгэх захирал;

-2009-2010 онд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга;

-2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал;

-2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга;

-2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх;

-2017-2019 онд Барилга, хот байгуулалтын яаманд Эдийн засгийн коридорын асуудал хариуцсан зөвлөх;

-2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал;

-2020-2024 онд Соёлын дэд сайдаар тус тус ажилласан.